ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Улс төрийн хямрал нь эцэстээ эдийн засгийн хямрал руу түлхэнэ

O.Admin
12 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр, “Үндсэн хуульд хүнийг зөвхөн гэмт хэрэг хийснийг нь тогтоосон бол гэмт хэрэгтэн гэж үзнэ гэсэн тодорхой заалт бий.

Энэ талаас нь харах нь зүйтэй биз дээ. АНУ-д юу болж байгааг та бүхэн харж байгаа биз. Төсвөө баталж чадахгүй болмогц үйл ажиллагаагаа зогсоож эхэллээ. Манайх яг ийм нөхцөл байдал руу орж байна.

Улс төрийн хямрал нь эцэстээ эдийн засгийн хямрал руу түлхэх нөхцөл байдал ажиглагдаж эхэллээ. Гэтэл энэний цаана нүүрсний орлого буурчихсан. Эмч, багш нарын цалин нэмэгдэхгүй гэлээ. Гэтэл бид төсвийн хэлэлцүүлгээ зогсоочихоод ингээд зогсож байна шүү дээ. Сая хэн нь намдаа олонхийн санал авч чадав гэдэг нь харагдчихлаа.

Түүнийгээ хүлээн зөвшөөрөөд цаашаа явах ёстой байх л даа. Нүүрсний хулгайг шалгуулах гэж Б.Энхбаярыг томиллоо гэж байна. Гэтэл нүүрсний сонсгол хийж байх үед өөрөө УИХ-ын дарга байсан хүн. Тэгэхээр Г.Занданшатар дарга чинь нүүрсний хулгайг маш сайн мэдэж байсан хүн болох нь ээ.

Нүүрсний хулгайд Д.Амарбаясгалан холбогдсон гэдгийг Б.Энхбаяр гаргаж ирсэн. Тэр үед ч Хуульзүйн сайд байсан биз дээ. Түүнд боломж байжээ гэсэн үг. Нүүрсний хулгайг Л.Мөнхбаатар яагаад шалгаж болохгүй байгаа юм. Парламентад олон жил байсан хүн биз дээ. Маш сайн хуульч шүү. Хуульзүйн сайд байж л байгаа биз дээ. Яагаад тэр хүнд итгэхгүй байгаа юм. Энэ хүн хамгийн тохиромжтой гэж оруулж ирсэн нь 100 хоногийн өмнөх асуудал биз дээ. Л.Мөнхбаатар төрийн албаны бүх шат дамжлагаар явсан хүн шүү. Туршлагатай хуульч” хэмээжээ.