УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Тодруулбал, МАН-ын Хяналтын зөвлөл өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан. Тэрбээр энэ талаар ярихдаа “МАН-ын Хяналтын хорооны шийдвэр түргэдчихэв үү гэж харж байгаа. Гэхдээ хоёр зүйлийг анхаараасай. Б.Энхбаярын тухайд хоёр удаа гишүүнээр сонгогдсон хүн. Магадгүй болзошгүй гэсэн байдлаар ялангуяа намын даргын сонгуулийн үеэр гарч ирж ярьж болохгүй.
Хуульч хүний хувьд үндэслэлтэй, баримттай ярих ёстой атал гишүүн болоод жил болсон атлаа таг дуугүй байж байгаад гэнэтхэн сонгуулийн өмнө гарч ирсэн нь үнэхээр онцгүй зүйл боллоо. Хоорондоо ярилцаад хэн үнэн, хэн худлаа ярьснаа шийдэх ёстой юм. Яарвал даарна гэдэг биз дээ. Шүүх, прокурор, АТГ-т улстөрчид нөлөөлж эхэлж байна уу гэж хардаж эхэллээ
Туршлагатай улстөрчид нь би мэдэж байгаа, надад баримт байгаа гэдэг атлаа таг болчихдог. Иргэдэд ямар сэтгэгдэл үлдээгээд байгаа юм. Сайдын суудал яриад, УИХ-ын сонгууль болоод, эсвэл намын даргын сонгууль болохоор “За нөгөө баримт чинь энэ” гээд гараад ирдэг. Үнэхээр улс орныхоо төлөө юм бол байгаа баримтаа ил гаргаад ярих ёстой биз дээ.
Цаг хугацаа, мэдээллийг өөрт ашигтай байдлаар ашиглаж эхэлж байна. эсвэл худал хуурмагийг өөрт ашигтай байдлаар ашиглаад байна уу гэж хардаж эхэллээ. Үнэхээр баримт байгаа юм бол түүнийгээ сонгуулиас үл хамааран гаргаад ир, ярь л даа. Нам дотор ардчилал байх ёстой, өрсөлдөөн ч байх ёстой.
Хэрүүл уруул алга. Намын Бага хурлыг онлайнаар ил тод дамжуулчихсан бол үнэхээр гоё байх байсан. тэнд дандаа бодлого яригдсан. 20-30 хувьдаа л хэрүүл ярьсан байх. Төрийн ажил явдгаараа явж байна. Гэхдээ тэнд намын даргын асуудал болж байхад АН-ын гишүүд акц хийж байгаа нь үнэхээр гайхмаар зүйл байлаа. УИХ-ын гишүүд маань юу хийж байгаа юм бол доо" хэмээн хэвлэлд ярьжээ.