Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр улс төрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Засгийн газрыг огцруулах акц Төрийн ордонд эхэлсэн байна. Надаас санал асуусан. Би эхлээд мэдээлэлтэй болно гэж хэлсэн. Төрийн ажлыг намын асуудлаар гацаачихлаа.
АН хүртэл асуудлаа шийдэх хүртэл төсвийн хэлэлцүүлэгт суухгүй гэж шантаажилж болохгүй. Ирэх өвөл маш хэцүү өвөл болно. Гэтэл намын асуудлаас болоод төсвөө батлаагүй сууж болохгүй биз дээ. Өөр намын асуудалд хөндлөнгөөс оролцоод явж байгаа нь утгагүй. МАН-ын энэ хагарал олон бэрхшээл рүү хөтөлж байна.
Энэ Засгийн газарт хулгайгаараа алдартай, чадамжгүй нөхдүүд орсон учраас Шадар сайдаар ороогүй. Одоо энэ засаг огцорсон ч буруудах юм алга. Чадахгүй юмнуудыг харахаар уур хүрээд байна. Дунд нь ороод гайхамшгийг үзүүлмээр байна.
Г.Занданшатар нүүрсний хулгайн сонсголын үед УИХ-ын дарга байсан. Тэр үед нь илчлэхгүй яасан юм бэ. Нүүрсний хулгай гэдэг сэдвийг бүрэн цэгцлэх хэрэгтэй. Үгүй бол улс төрийн тэмцэл, хагарал эхлэнгүүт л нүүрсний хулгайч болгож цоллодог, жишиг болчихлоо. Ер нь МАН Бага хурлаараа намын даргаа сонгочихсон учраас Д.Амарбаясгаланд амжилт хүсээд ажлыг нь хийлгэ" хэмээлээ.