ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Ариунзаяа: Орой үдэш битгий гараарай гэж айтал нь нэгнээ дарамталж байна

O.Admin
15 цагийн өмнө

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Хяналтын хорооны шийдвэрийн талаар хэвлэлээс гарсан мэдээлэлтэй байна. Тэнд ч мөн олонхийн шийдвэрийг дагадаг. Ер нь манай улстөрчид жаахан ёсзүйтэй байгаач ээ. Би МАН-ын гишүүнээр 2013 онд орж байсан. Тэр үед 2012 оны УИХ, орон нутагт ялагдсан, Ерөнхийлөгчийн сонгуульд мөн ялагдчихсан байлаа. МАН, МАХН гэж талцсан улс төр явж байлаа.

Өвөө минь ч намынхаа хуваагдлын дараахан зүрх нь хаагдаж нас барж байлаа. Сэтгэл үнэхээр өвдөж байна. Яагаад нэгнээ алуурчин гэж зарлаж, талцан хуваагдаж, хууль хяналтын байгууллагын нэр хүндийг дорд үзэж, өрсөлдөгчдөө ялагдсаны төлөө ард түмэндээ мэдэгдэл хийнэ гээд “Хулгайч мөн юм байна. Би Хуульзүйн сайдаар өөрийн хүнээ томиллоо” гэж байгаа нь ямар аймшигтай зүйл вэ.

Манай Удирдах зөвлөл хуралдаж асуудлаа ярилцаасай. Хэвлэлээр нэгнээ харлуулдаг байдлаа болихгүй юм уу. Бага хурлын 321 гишүүнээ үгүйсгэж ингэж улайрах ямар хэрэг байна аа. Ялагдсан тал нь нэгнээ хүлээн зөвшөөрөөд хамтдаа улс орны хөгжлийн төлөө яваад, төрийн ажлаа хийж болдоггүй юм уу. Өдийг хүртэл төрийн өндөр албан тушаалыг эрхэлж байсан хүмүүс шүү дээ.

Ерөнхийлөгч, УИХ-тайгаа ч зөвшилцөхгүй ингэж болж байгаа юм уу. Ерөнхийлөгчтэй зөвшилцлөө дараа нь хийсэн. Ах дүү, амраг садан, танил тал маань бүгд над руу бичиж байна. "Ариунзаяа минь битгий орой үдэш ганцаараа явж болохгүй шүү" гэж айж ичтэл нь ингэж талцуулж болж байгаа юм уу. Бага хурлын гишүүд рүү “Та нар энэ журмыг оруулж ирвэл Непалдана шүү” гэж хэлсэн байгаа юм. Яагаад ийм зүйл болоод байна вэ.

Шударга өрсөлдөж болохгүй юу. 321 гишүүн танхимд сууж байхад “Д.Амарбаясгалан ялах юм бол эд зогсохгүй юм байна лээ” гэж хэлсэн байгаа юм.

Намаас гарах эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Хяналтын ерөнхий хороо бол тайлбараа хийх байх. МАН-ын Бага хурлын үеэр маш олон гишүүн Б.Энхбаярыг гүтгэлгээ зогсоохыг шаардсаныг би гэрчилнэ. Урд өмнө нь ч Хуульзүйн сайдаар анх орж ирэхэд ч Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нар ч эсэргүүцэж, “Намын журмын нөхдөө гүтгэж явдаг хүн шүү дээ.

Нийгмийн нэр хүнд олох гэж явдаг журмын нөхдөө гүжирддэг шүү” гэж хэлсэн. Б.Энхбаяр тэр үед уучлалт гуйгаад л, дахиж ингэхгүй гээд л сайд болж байлаа. Цаг өөр болсон шүү. Ёсзүйтэй, шударга өрсөлдөөсэй. Төсвийг барьцаалж буй нь буруу биз дээ. Ялагдлаа, өрсөлдлөө одоо ажлаа хийгээч дээ. Д.Амарбаясгалан, Б.Энхбаяр ч бай нэг зүйлийг ойлгох ёстой. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол яллаж болохгүй биз дээ. Хардах эрх гэдгээрээ хүнийг яллаж болохгүй юм. Ах нар минь шударга өрсөлд" гэлээ.