ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаяр: Би сайдаар томилогдвол улс төрийн мэдэгдэл хийнэ

O.Admin
13 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Түүнийг Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс Хуульзүйн сайдаар томилно хэмээн мэдэгдээд Ерөнхийлөгчид танилцуулсан ч УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй байгаа юм.

Мөн өчигдөр МАН-ын Хяналтын хороогоор түүний асуудлыг хэлэлцээд намын нөхрөө хүн амины онц ноцтой хэрэгт гүтгэсэн гэж үзээд намаас хөөх шийдвэр гаргаад байгаа билээ.

Б.Энхбаяр хэлэхдээ “Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандан мэдэгдэл хийж эүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд намайг Хуульзүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн.

Миний хувьд ажлаа хүлээж авсныхаа дараа улс төрийн дэлгэрэнгүй мэдэгдэл хийнэ. Одоо бол товч байр сууриа илэрхийлье. Нэн тэргүүнд, өчигдөр манай намын Хяналтын хороо хуралдаж намайг МАН-аас хөөжээ.

Хэвлэлээс энэ мэдээллийг авлаа. Энэ бүтэц бүрэлдэхүүн бол Үндсэн хуулийн эрхзүйн чадамжгүй. Энэ Хяналтын хорооны гаргасан шийдвэрийн 4-5 нь нүүрсний хулгайн сонсголд гэрчээр дуудагдсан хүмүүс. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин тэднийг эх орноос нь хөөнө. Энэ өдрүүдэд олон юм тодорхой боллоо. Долоо хоногийн хугацаанд Монголын ард түмэн яллаа. Өөрсдөө гарч ирлээ. Ямар хэмжээний эрх мэдэл хэрсэн, худалдаж авсан зүйл байна вэ гэдгийг энэ өдрүүд илчилж өглөө. Би Ерөнхий сайдын хэлсэнчлэн боломжийг хулгайлж байгаа, хүүхдийн сурах боломжийг хулгайлж байгаа хулгайчтай хийх тэмцэл гэж ойлгож байна” гэв.