ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Энхбаярыг маргааш УИХ-д танилцуулна

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БаттөмөрийнЭнхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыгтанилцуулахаар УИХ-д хүргүүллээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн2 дахь хэсэгт заасан төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийнхүрээнд Засгийн газар төрийн захиргааны төв байгууллагыгшуурхай удирдаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх аргахэмжээ авах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. 

Иймд Засгийн газрын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг хангах үүднээс Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилох асуудлыг 2025 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралдтанилцуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээрзүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхнөхцөлийг бүрдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар албан бичигтээ хүссэн байна.