ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Нарантуяа-Нара: ИЗНН Засгийн газраас гарах ёстой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
12 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн "Шинэ итгэл" буюу Шинэтгэлийн Засгийн газраас ИЗНН гарч магадгүй гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдаж эхлэв.

Тодруулбал, тус намаас жагсаалтаар УИХ-д орж ирсэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Нэр төдий засагт хамтрах ажлыг больсон нь дээр гэсэн удаа дараагийн саналыг хүлээн авахаар болсон Иргэний Зориг Ногоон Намын дарга Батын Батбаатарт баярлалаа

АН засгаас гарлаа л гээд байдаг, дүр эсгэж далдуур хамтраад бүх яаман дээрх чигжээсүүдээ шахсан хэвээр байхад дүр эсгэсэн шинэ хамтарсан засагт байх шаардлага манай ИЗНН лавтай байхгүй болно.

Ер нь энэ яамнуудад тэр чигээрээ төрийн хулгай газар авсан байдаг бололтой юм. Салахгүй чаргууцалдан үхэлдэж амьтан хүн рүү хүний өөрийнгүй элдэв дарга нар яриулж байгаа АН-хан бол засгаас гарсандаа байж чадахгүй байж та нар нээх ардчилагчийн дүрд жүжицгээгээд яахав юм" хэмээснийг ИЗНН-ын дарга Б.Батбаатар мөн шэйрлэжээ. Тус намын Их хурал ирэх сарын 14-нд товлогдсон бөгөөд есдүгээр сарын 1-нд Улс төрийн зөвлөл нь хуралдаж, Засгийн газартай хамтран ажилласны үр дүнгийн талаар хэлэлцэх аж.