ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянгол дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

O.Admin
5 цагийн өмнө

Баянгол дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн есөн үүрэг даалгаврын биелэлтийн долоон үүрэг даалгавар 90-100 хувь, хоёр үүрэг даалгавар 70-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийт есөн үүрэг даалгаврын дундаж хэрэгжилт нь 95 хувьтай байна.

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, үерийн дараах зам талбайн нөхөн сэргээлт, ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээ үйлчилгээ болон улаанбурхан өвчний дархлаажуулалт, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Шуурхай зөвлөгөөний үеэр өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр дутуу хэрэгжсэн үүрэг даалгаврыг биелэлтэд анхаарч ажиллахаас гадна нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж цаг үеийн асуудлаар холбогдох хэлтсийн дарга нарт дараах үүрэг даалгаврыг өглөө.
 

Үүнд,

  • Сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангаж, засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусгах, багшлах боловсон хүчний хангалтыг хэвийн болгоход анхаарч ажиллах

  • Борооны усны хаялгын чиглэлээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй үзлэг шалгалтыг зохион байгуулагдахад Геодези, усны барилга, байгууламжийн газартай хамтран ажиллах 

  • Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгахад хяналт тавьж, ажлаа хийхгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг уламжлан ажиллах

  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, гэр болон байшингийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох ажлуудаа иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах ажлыг эхлүүлэх.