ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийн хуульзүйн үндэслэлийг шалгажээ

O.Admin
2 цагийн өмнө

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, хууль буруу хэрэглэж зөрчлийн холбогдогч нарын эрхийг зөрчсөн зөрчлийг илрүүллээ.

Шалгалтаар эрх бүхий албан тушаалтан насанд хүрээгүй хүнд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...холбогдогч, хохирогчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж заасныг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулахдаа хууль буруу хэрэглэн хүний эрхийг зөрчсөн зөрчлийг илрүүлж 16 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, шүүхээс   прокурорын дүгнэлтийн дагуу шийдвэрлэн, торгох шийтгэлийн 5,500,000 төгрөгийг  холбогдогч нарт буцаан олгон шийдвэрлүүлсэн байна.