Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос “ЗАЛУУСЫН ДИАЛОГИ - 2025” цуврал уулзалт, арга хэмжээг эхлүүлж, анхны зочноор Ерөнхий сайд Г.Занданшатарыг урилаа. Улс орны хөгжилд залуусын идэвх оролцоо чухлыг онцлоод Засгийн газраас баримтлах бодлогын талаар ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулт өгөхөд бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Энэхүү уулзалтаар дамжуулан залуучууд тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьж байгаа юм байна. Зохион байгуулагчдын зүгээс шашин шүтлэг, жендерийн ялгаа, улс төрийн ямар үзэл баримтлалтайгаас үл хамааран улс төржилтөөс ангид байж, залуучууд өөрсдийн оролцоогоор, асуудлыг эрүүлээр харж, тооцоо судалгаатай, гарц гаргалгаатай, бодит саналыг дэвшүүлж, төрд дуу хоолой, нийгмийн захиалгыг хүргэж хамтдаа шийдэлд хүрэхийг уриалж байгаагаа онцоллоо.
Уулзалт 2025 оны наймдугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно. Залуу бизнес эрхлэгчид, оюутнууд, ажил олгогчид, төрийн бус байгууллага, гарааны бизнес эрхлэгчид болонсудлаачдыг зохион байгуулагчид энэхүү уулзалтдаа урьжээ.