ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг нислэгт гарлаа

O.Admin
2 цагийн өмнө

Өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нисэхийн түүхэнд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг нислэгт гарчээ.

Эмэгтэйчүүд нисэхийн салбарт эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, нисэхийн салбарыг хөгжүүлэх үйлд үнэтэй хувь нэмэр оруулдгийг сануулсан нэгэн онцгой тохиолдол болж байгаа тухай тухайн компаниас мэдээллээ.

Энэхүү нислэгийн нисэх багийн бүрэлдэхүүнд:

Нисгэгч нар – Паула Бабински, Х.Энхжин, Н.Сод-Эрдэнэ

Агаарын хөлгийн үйлчлэгч нар – Б.Баярцэцэг, Ц.Саруулхишиг, Т.Намуун

Инженер – С.Хаш

Чиглэл - Улаанбаатар - Эрээн - Улаанбаатар

Агаарын хөлгийн төрөл - Embraer-190

Эх сурвалж: Хүннү Эйр