ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ОБЕГ: Дэлгүүрийн барилгын дээвэр, нэг давхар шатаж байсныг бүрэн унтраасан

O.Admin
3 цагийн өмнө

Өнгөрсөн шөнө 10 дугаар хороололд байрлалтай "Газар шим" үйлдвэрийн нэрийн дэлгүүрт гал гарсан байна.

Эл галын талаар Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээнд "Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 5 дугаар хорооны “Задгай”-д Дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 22:51 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 20х20 метрийн хэмжээтэй дэлгүүрийн барилгын дээврийн хэсэг болон 1 дүгээр давхар шатаж байсныг ажиллаж унтраасан" гэж тэмдэглэжээ