Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Цай Дафөнтэй уулзжээ. Уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон аж.
Тодруулбал, талууд Боомтын төмөр замын холболт, Замын-Үүд–Эрээний хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх ажлуудыг эрчимжүүлэхэд санал нэгдлээ.
БНХАУ манай улсаас нийлүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлэхээр санал тавьж, харилцан ойлголцсон байна. БНХАУ бол Манай Улсын хамгийн том худалдааны түнш. 1950 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, нийгэм, эдийн засаг, соёлын олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлсэн.
2014 “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар хоёр улс албан ёсны 13 боомтоор харилцаж байна. Замын-Үүд–Эрээн нь хамгийн том боомт. Төмөр зам, авто замын тээвэр голчилдог юм хэмээн Тэргүүн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.