ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын Бага хурал энэ сарын 27-нд болох тов зарлагдав

O.Admin
2 цагийн өмнө

МАН-ын даргын сонгуулийн товыг тогтоох асуудлаар хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өдөр 12.00 цагаас эхлэн хаалттай хуралдаж, шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал, МАН-ын даргыг сонгох Бага хурлын товыг энэ сарын 27 буюу ирэх бямба гарагт товлосон бөгөөд намын даргын сонгуульд өрсөлдөгчид Бага хуралд нэрээ оруулж 3/2-ын санал авсан тохиолдолд даргаар батламжлах, өрсөлдөгчдийн аль нэг нь энэ босгыг давахгүй бол Их хурлын тов тогтоож, даргын сунгааг хийх шийдвэрт хүрчээ.