Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагджээ. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын даргын асуудлаар хуралдах Бага хурлын тов тогтоох асуудлыг хэлэлцэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Мэдээж намын даргын асуудлыг хэлэлцэх учраас Бага хурлын тов тогтооно.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой юунд анхаарах, юу болов, яагаад нэгнээ хэвлэлээр баалаад байна вэ гэдгээ ярилцах болов уу. Ер нь намын даргад нэр дэвших эрх хэнд ч байгаа. Удирдах зөвлөлөөс ч нэр оруулж болно. Хурал болоогүй, шийдвэр гараагүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломж алга.
Өгөх хүн байхгүй бол эргээд мэдээлэл өгье. МАН-ын дараагийн дарга ганцхан миний бодлоор шийдэгдэх зүйл биш. Ил тод нээлттэй, институцийн хөгжлийг харсан, хүний эрхийг дээдэлсэн, үзэл бодол үнэт зүйлээ эрхэмлэдэг, бүх нийтийн итгэлийг хүлээсэн, гишүүдээ сонсдог хүн байгаасай гэсэн хүлээлт бий" хэмээлээ.