УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны хөрөнгийг хууль бусаар зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байсан юм.
Улмаар, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон ч анхан, дунд шатны шүүх түүнийг буруугүй хэмээн цагаатгасан бол Улсын дээд шүүх буцаагаад байсан юм. Тэгвэл дөнгөж сая Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс түүнийг гэм буруугүй хэмээн цагаатгах шийдвэр гаргажээ.
Дашрамд дурдахад, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 42 иргэн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт таван өдөр хэлэлцэж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулж буй нь энэ юм.