ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Попрохгүй бодит ажил хийх хүн л МАН-ын дарга болох ёстой

O.Admin
2 цагийн өмнө

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагджээ. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын даргын асуудлаар хуралдах Бага хурлын тов тогтоох асуудлыг хэлэлцэх юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Өнөөдөр Намын даргын асуудлыг хэлэлцэх хурлын тов тогтоох асуудлыг л хэлэлцэнэ. Тэр энэ дарга болно гэж ярихгүй болов уу.

Намын даргын сонгууль сунгаа чөлөөт өрсөлдөөнтэй болдог учраас ямар хүн гарч ирэхийг хэлж мэдэхгүй байна. Намын дарга өөрөө хүсвэл хүн оруулахгүй бол Бага хурал дээр чөлөөтэй өрсөлдөнө шүү дээ. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь нэр дэвших байх. Амьдрал сайхан биш байна.

Гэхдээ 100 хоногийн дотор амьдралыг сайхан болгохгүй байх. Попрохгүй л ажлаа хийгээсэй. Өмч хөрөнгө хураана гэх мэтээр өнгөцхөн лоозонгийн төдий ажил битгий хийгээсэй. Нэлээд өрсөлдөөнтэй сонгууль болох болов уу. 3/2-ын санал авч чадахгүй бол Их хурлаар асуудлыг хэлэлцдэг л дээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.