НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Д.Бадарсан, Д.Отгонсүрэн, Э.Одонтуяа, Г.Жаргалсайхан, С.Даваасүрэн, О.Зундуйдорж, Б.Мөнхбат болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан, НОСК-ийн захирал М.Говьсайхан зэрэг албаныхан оролцож холбогдох асуудлыг хэлэлцэв. Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
- Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт оруулах тухай
- Улаанбаатар трамвай төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжих тухай
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- 800 айлын орон сууцны талаар авах зарим арга хэмжээний тухай