ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

O.Admin
5 цагийн өмнө

Өнөө шөнө буюу тавдугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Говь-Алтайн баруун хэсэг, 16-ны өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, хүчтэй салхилна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

05-р сарын 15-16-нд шилжих шөнөдөө Хөвсгөл, Архангай, Төв аймгийн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 16-ны өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орох тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.