УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанк хамтран зохион байгуулж буй “Тинк банк-2019 мөнгө санхүүгийн орчин” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлж байгаа юм. “Эдийн засгийн төлөв, мөнгөн бодлого” сэдвээр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа илтгэл танилцуулав. Тэрбээр “Өрхийн бодит орлого 2014-2016 он хүртэл агшилттай байсан бол одоо 7.4 хувийн өсөлттэй байна. 2014 оноос хойш унаж байсан зээлжих зэрэглэл өссөн. Инфляцийг 8 орчим хувьд тогтворжуулах зорилт 2019-2020 онд хангагдана. Эдийн засгийн өсөлтийг экспорт, хөрөнгө оруулалтын өсөлт голлон тэтгэж байна. Хөрөнгө оруулалтын өсөлт, дотоод эрэлтийг хүчтэй нэмэгдүүлж байна. Гадаадын эрэлт, экспортын үнэ, хөрөнгө оруулагчдын илтгэл гэх мэт гадаад таатай орчин бий болсноос гадна сахилга баттай төсөв, мөнгөний бодлого, зээлийн хүүгийн бууралт, зээлийн нийлүүлэлтийн өсөлт, зах зээлд оролцогчдын илтггэл нэмэгдсэн зэрэг дотоод орчны нөлөөлөл байна.
2019 оны өсөлтийн голч таамаглал 6.9 хувь. Цаашид өрхийн хэрэглээ нэмэгдэнэ, хөрөнгө оруулалтын өсөлт тогтворжино, нүүрсний экспорт нэмэгдэнэ, уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэнэ, санхүүжилтийн эх үүсвэрийг бизнесийн зээлийн өсөлт нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хувийн секторын гадаад зээл хэвийн үргэлжилнэ" гэлээ.
Эдийн засаг сайжирч, Засгийн газрын өр багассан, валютын нөөц нэмэгдсэн зэргээс үүдээд Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх боломжийг бүрдүүлсэн гэдгийг тэрбээр хэлж онцлов.
Энэ үеэр Глобал эдийн засгийн хүрээлэнгийн захирал Р.Амаржаргал Гадаадын банкны санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө, нэвтрүүлэхэд тохиолдох эрсдлийг бууруулах арга зам” сэдвээр илтгэл танилцуулав. Тэрбээр “Банкны салбарын тоо, баримт үнэн эсэхэд би эргэлздэг. Арилжааны банкууд тайлангаа өгөхгүй байна. Гурав, дөрвөн жилд тайлан гаргаж өгөөгүй банкууд байна шүү дээ. Судалгааны явцад энэ их тод харагдсан. Бид хамгийн энгийн, болхи, бүдүүлэг тестийг хийсэн. Банкны салбарт гадаадын банк орж ирвэл гэсэн судалгааг цаашид гаргахын тулд нийлмэл шокын аргад оруулан гаргавал тун сонирхолтой, практик ач холбогдолтой болох болов уу гэж бодож байна. Банкны салбарын хөрөнгө оруулалт гэдэг бол Оюутолгойд хөрөнгө оруулахаас өөр зүйл. Арилжааны банкыг системийн хувьд шинжлэх гэж оролдсон. Гаднаас банк ороод ирэхэд арилжааны банкинд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг гаргаж ирэх бололцоо байгаа ч өнөөдрийг хүртэл зүйтэй гэдгийг тэрбээр онцолж байна. Тэдний хийсэн судалгаагаар өнөөдрийн нөхцөлд бий хийгээгүй байна” гэлээ. Гадаадын төрийн өмчийн банкны оролцоог нарийвчлан үзэх шаардлагатай, мөн манай улсад орж ирэх зорилгыг, эдийн засаг үзүүлэх нөлөөллийг цаашид судалж үзэх нь болгох нөхцлөөс илүү эрсдэл өндөр байна гэсэн судалгааг хийсэн гэлээ. Мөн гадаадын банкны орж ирэх хэлбэрт анхаарах, зохицуулалт мөн чухал байгааг онцолж байна. С.Амаржаргал "Олон зүйлийг бодож, тооцоолохгүй бол сэлэм эргүүлж дайраад болдог зүйл биш шүү. Мөн өөрийн орны санхүүгийн нөхцлийг харж байж нэвтрүүлэхгүй бол энд тийм сайхан юм байна, тэнд тийм сайхан юм байна гээд нэг их юм үзсэн хүн шиг загнаад байж болохгүй. Манай санхүүгийн зах зээл үндсэндээ нялх хүүхэд шиг байна. Үнэндээ би Н.Баяртсайханыг өрөвдөөд сууж байна. Чамайг тулгах юм бол яана даа. Эрсдэлтэй. Зарим тохиолдолд улс төрийн зориг гаргах шаардлагатай шүү. Энэ бол удаан, цаг хугацаа шаардаж, улс төрийн тэвчээр зориг шаардана. Эдийн засгийн активаа өргөтгөх чиглэлээр төр үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Бизнест байгаа активыг булааж аваад байж болохгүй. Харин Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Эдийн засгийн төлөв, Инфляцийн лүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр “Тэрбээр эдийн засгийн өсөлт 6.9 гэж баярлаад байхаас илүү үүнийг хэрхэн тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэйг анхаарууллаа. Өнөөдрийн хурлын үр дүнгээр эдийн засгийн өсөлтийг тогтвортой болгох чиглэлээр тогтоол гаргавал өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө гэдгийг тэрбээр онцолж байна.