ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Нандинхүсэл: Энэ бүхнийг хамт хуваалцсан багийнхандаа маш их баярлалаа

O.Admin
19 цагийн өмнө

Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн тавцанд түүхэн амжилт гаргасан билээ. Энэ багийн гишүүн, 18 настай Н.Нандинхүсэл Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн нь шинэ үеийн залуусын бахархал боллоо. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж авсныхаа дараа хэвлэл мэдээлэлд байр сууриа илэрхийлэв.

Н.Нандинхүсэл хэлэхдээ “АНУ-д нэг жил бэлтгэл сургуулилт хийсэн. Тэр жилдээ бэртэлтэй байгаад бодсон хэмжээндээ сайн бэлтгэл сургуулилт хийж чадаагүй ч гэсэн миний хувьд хөгжиж дэвших боломж бүрдсэн. Монголдоо болж байгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, энэ том зүйлийн нэг болсондоо одоо хүртэл итгэхгүй байна. Энэ бүхнийг хамт хуваалцсан багийнхандаа маш их баярлалаа. Стивдээ бүх зүйлд баярлалаа. 

Маш их хайртай шүү. Миний мөрөөдөл бол АНУ-ын сургуулиас тэтгэлэг авах. АНУ-ын Коллежийн багийн "Division-1"-т орохыг хүссэн ч хангалттай тэтгэлэг авч чадаагүй. Сая дэлхийн аваргын өмнөхөн Флоридагийн Их сургуулиас тэтгэлэг ирсэн учраас энэ зун сургууль руугаа явахаар боллоо. Бидний гэр бүл, найз нөхдөөс илүү адилхан монгол хүн шиг хамтдаа зүтгэсэн.

Өдөр тутам суралцаж явж байгаа учраас олон хүний зөвлөгөө зааврыг авч тоглолоо. Монгол Улсын шигшээ багт тоглооч гэдэг саналыг холбооноос тавьж, багийн нэг бүрэлдэхүүн болсон. Монголын сагсан бөмбөгийн холбоондоо баярлалаа. Есөн настайгаасаа сагс тоглосон. Сүүлийн 2-3 жилд илүү эрчимтэй тоглож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.