ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Увс аймагт их хэмжээний цас орж, шуурсны улмаас нэг иргэнийг эрэн хайж байна

O.Admin
8 цагийн өмнө

Увс аймагт их хэмжээний цас орж, шуурсны улмаас нэг иргэнийг эрэн хайж байна. Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтэс, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн эрэлч нохой, дронтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: ОБЕГ