ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Номтойбаяр: Улсын нөөцийн тухай хуулийг шинэчлэн батална

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "2007 онд батлагдсан Улсын нөөцийн тухай хуулийн 40%-д нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гарлаа. Улсын нөөцийн тухай хуулиар стратегийн ач холбогдол бүхий хүнсний болон нефтийн бүтээгдэхүүний хадгалалт, нийлүүлэлтийг зохицуулдаг.

Шатахуун, онгоцны түлш, зарим тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт, нийлүүлэлт, худалдааны суурь зарчимд тулгуурлаж алдагдалгүй байлгах, хувийн хэвшлээ дэмжих зохицуулалтууд хийгдэх юм.  Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн 226 лаборатори байгаагийн 55 нь төрийн өмчит. Эдгээр нь нэгдсэн бодлогогүй, мэдээллээ солилцдоггүй, тоног төхөөрөмж нь хуучирсан, боловсон хүчний чадамж нь асуудал дагуулж байгаа. Ерөнхий сайдын зүгээс лабораториудад бодлогын томоохон реформ хийх үүргийг надад өглөө. Судалгаа, шинжилгээ хийсэн дүнгээ тун удахгүй танилцуулна.

Нэг вакцин худалдаж авах гэж 2 долоо хоног зарцуулдаг. Энэ хугацаанд гаргасан зардал нь 20 орчим тэрбум. Алдагдсан хугацааны өртөг ийм байгаа учраас эрхзүйн орчноо шинэчлэх шийдэлд хүрлээ. Малын гаралтай өвчний асуудлыг анхаарч, Биокомбинатад очиж ажиллана. Боловсон хүчин болон малыг эрүүлжүүлэх эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаанд нь анхаарч, цаашдаа дотооддоо вакцинаа үйлдвэрлэх нь чухал. Улсын хэмжээнд мал тооллогыг технологийн шинэчлэлийг ашиглаж дахин хийнэ.

Малын өвчлөл, цас зуд зэрэг эрсдэл тохиолдох бүрд хэдий болтол улсын нөөцөөс мөнгө гаргаж, нөхөн олговор өгөх вэ. Асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ" хэмээжээ.