ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Маргааш 07.00 цагаас enaadam.mn сайтаар наадмын билетийг худалдана

O.Admin
5 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Зохион байгуулах хорооны дарга, нарийн бичгийн дарга нар мэдээлэл өглөө. Зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Д.Амгалан хэлэхдээ “Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор ажлын хэсгийг анх байгуулж, Шадар сайд С.Амарсайхан ахалж явсан.

Есөн салбар хороодтой, 236 ажилтан албан хаагчийн баг бүрэлдэхүүнтэйгээр наадмын бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Баяр наадмын бэлтгэл 80 хувьд хүрсэн, санхүүжилт мөн 80 хувьтай байна. Урд жилүүдтэй адилхан билетийн үнэ багцаасаа хамаараад 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй байх бол нээлт, хаалтын билетийг маргааш өглөөний 07.00 цагаас эхлэн “enaadam.mn” цахим сайтаар худалдана. Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгэлээ үүсгэнэ

Өмнөх жилүүдэд бүртгэл үүсгэсэн хэрэглэгчийн мэдээлэл хадгалагдсан байгаа. Нэг хэрэглэгч хоёр тасалбар сонгож сагслах боломжтой. Хэрэглэгч борлуулалт эхлэхээс өмнө мэдээллээ бүртгүүлчихгүй бол тасалбар маш хурдан зарагддаг гэдгийг ойлгоорой. Нэг суудал дээр маш олон хэрэглэгч худалдан авахаар хандалт үүсгэх учраас хамгийн эхэнд сагсалж чадсан нь тухайн суудлыг авна. Хэрэглэгч сонголтоо хийгээд сагсалсан тохиолдолд тухайн суудлыг шууд түгжинэ. Өмнөх жилүүдээс харахад 100 мянган гаран хандалт орж ирдэг.  

Хүргэлтийг өөрт ойрхон Монгол шуудангийн салбарт хүргүүлэх, эсвэл гэртээ хүргүүлж болно. Тухайн суудлын төлбөрөө "Qpay" болон "Socialpay"-гаар төлбөрөө төлж болно. Нэг цагийн хугацаанд төлбөрөө төлөхгүй бол блок тайлагдаж, дараагийн хүнд шилжинэ. Оройны тоглолт 80 мянган төгрөг байх юм. Тасалбараас  тэрбум орчим төгрөг олно гэсэн төлөвлөгөө байгаа. Тэрхүү мөнгийг мөн эргээд наадмын зохион байгуулалтад зарцуулна. Нээлт үзэж чадаагүй нь оройн тоглолт үзэж болно. Оройн тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар авч болно. Нээлт, хаалтын тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Н.Наранбаатар, Хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар МУГЖ Д.Баярбаатар ажиллаж байна” гэв.