Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Зохион байгуулах хорооны дарга, нарийн бичгийн дарга нар мэдээлэл өглөө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар комиссын дарга, Бригадын генерал Д.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Баяр наадмын бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан. Наадмын талбайгаас шууд дамжуулалтыг фэйж хуудас, телевиз, сайтаас гадна талбайд байгаа лед дэлгэц рүү шууд дамжуулалт хийнэ. Долдугаар сарын 06-нд бие бүрэлдэхүүн байрлана. 300 орчим алба хаагч, 40 орчим техниктэй байрласнаар долдугаар сарын 07-ноос бүртгэл эхэлнэ. Хурдан морины уралдааны хуваарьт өөрчлөлт ороогүй. Хуучнаараа явна гэсэн үг.
Долдугаар сарын 10-нд шүдлэн, хязаалан нас уралдсанаар наадам эхэлнэ ээ. Долдугаар сарын 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага уралдаж, 13-нд харин эрлийз дээд, доод, дунд гэсэн уралдааныг зохион байгуулах юм. Энэ жил гэрлийн хурдаар хэмжих тоног төхөөрөмж нэвтрүүлэх гэж нэлээдгүй ажиллалаа. Гэсэн хэдий ч зөрүү өндөр гараад байгаа учраас энэ удаа хуучнаараа явна.
Гэхдээ Стандарт хэмжилзүйн газартай хамтарч ажиллаад арай шинэлэг байдлаар явна. Сэрвээн дээр шууд дарахгүйгээр хэмжилт хийнэ. Ингэснээр сэрвээн дээр чанга, сул дарсан гэх асуудал байхгүй болно. Даага, хязаалан, шүдлэнд ойролцоогоор 800-1кг даралт сэрвээн дээр ирнэ. Их нас, азарга, соёолонд 2-3 кг даралт ирэх нь ээ. Цэргийн төв эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд наадмын талбайд энэ сарын 9-нд очиж байрлана. Наадмыг дуустал эмнэлгийн үйлчилгээг унаач, уяач, наадамчин олонд үзүүлнэ” гэлээ.
Мөн сурын комисс үүрэгт ажилдаа орж өнөөдрөөс эхлэн сурын бүртгэл эхэлсэн бөгөөд дөрвөн төрлөөр хүч сорих аж.