УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар 2026 оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийн цагалбар батлах тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.
Мөн УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын үүрэгт ажлаас Б.Баярбаатарыг өөрийн хүсэлтээр чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаар сонгохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны дарга М. Бадамсүрэнг Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажилд томилсонтой холбогдуулан дэд хорооны даргаас чөлөөллөө.
