Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн.
Энэ хуралдаанаар талууд худалдаа, эдийн засаг, аж үлйдвэрийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцсоны дотор шатахууны нийлүүлэлтийн талаар чухал гэж хэлж болохуйц тохиролцоонд хүрснийг хэвлэлийнхэн ч, олон нийт ч төдийлөн анзаарсангүй бололтой.
ОХУ гадаад улсад шатахуун нийлүүлэхээ зогсоосон ч энэхүү хориг Монгол Улсад хамаарахгүй гэдгийг төр, засгийн удирдлагын түвшинд удаа дараа илэрхийлсэн. Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг шинэ оны эхний сард 2 дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн нь маш ашигтай дипломат тохиролцоо боллоо.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга А.А.Козлов шатахууны нийлүүлэлтийн асуудлыг дээд төвшний яриа хэлэлцээрийн үeэр тохиролцсон. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжилт асуудалтай байгааг ойлголоо. Комиссын хурал дуусгаад буцаж очмогцоо ЭХЯ болон нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж шуурхай арга хэмжээ авна гэдгээ мөн амлажээ.
