ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЭТТ: Улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна

O.Admin
5 цагийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр улсын төсөвт 314.8 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүллээ.

Хэдийгээр дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ бууралттай байгаа ч “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрэн хүчин чадлаараа ажиллаж, олборлолт, борлуулалт, тээврийн уялдаа холбоогоо сайжруулж, үйл ажиллагаа тасралтгүй явуулснаар 2025 ондоо татварын өргүй, улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 1.6 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.