ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Багш, ажилтнуудын цалинг нэмлээ

O.Admin
2 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталлаа.

Уг тогтоолоор багш, ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 50 хувиар нэмэгдүүлэхээр боллоо.

Дээрх байдлаар тогтоосон цалингийн хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилнэ.

Боловсролын салбарт 93.5 мянган албан хаагч ажиллаж байна.