ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүүхэд хамгааллын лобби бүлэг байгуулна

O.Admin
3 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо болон Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төв, Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн төв номын сан болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар дээрх байгууллагын удирдлага, албан хаагчид хүүхийн сурч боловсрох, хөгжих, амьдрах эрхийг хангахад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа, цаашид шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал зэргээ нээлттэй ярилцлаа. Тухайлбал, Монголын хүүхдийн ордон гэхэд л 1984 онд байгуулагдсан, жилдээ 4000 гаруй хүүхдийг хөгжүүлэх, дэмжихэд чиглэж ажилладаг. Дэргэдээ Хүүхдийн спортын ордон барих төлөвлөгөөтэй гэдгээ чухалчиллаа.