ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Чойжилсүрэн: Эрчим хүчний хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй

O.Admin
2023-12-13

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345МВт хүртэл авдаг байсан. Гэхдээ 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн Үндэсний Төвд мэдээлсэн. Оросын талаас нэр бүхий хоёр цахилгаан станцад нь гэмтэл гарсан. Эхний цахилгаан станц дээр 235МВт-ийн нэг блок эвдэрч зогссон.

Хэзээ ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй байна. Мөн нэр бүхий станц дээр 500 МВт-ийн цахилгаан станцын шинэчлэл хийгдэж байсан нь ашиглалтад ороогүй байна гэсэн мэдээллийг өглөө. Тиймээс энэ сарын 14-нөөс эхлэн эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн.

ОХУ өөрөө чадлын дутагдалд орсон тохиолдолд нэг өдрийн өмнө манай улсад урьдчилан мэдэгдэж, эрчим хүчээ нийлүүлэх цагийн хязгаараа тохирдог. Хэдий хүртэл үргэлжлэх талаар хугацааг хэлээгүй.Эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй. Иймд эмнэлэг, сургуулийн цахилгаан эрчим хүчийг таслахгүй” гэж мэдэгдлээ.