УИХ-аар 2025 оны тавдугаар сард батлагдсан Цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хууль өнөөдрөөс /2025.07.01/ хэрэгжиж эхэллээ. Цахим мөрийтэй тоглоомын улмаас нийгэм, эдийн засагт учруулсан хор хохирол асар их бөгөөд жилд 500 сая ам.доллар гадагш урсаж, өр, инфляц, донтолт, амиа хорлолт, ажилгүйдэл нэмэгдэж байна хэмээн хууль санаачлагчид үзсэн билээ. Мөн гэр бүл салалт, хүүхдийн оролцоо, амьдрал сүйдэх эрсдэл өндөр байгаа учраас хориглох нь зөв гэж үзсэн.
Өнөөдрөөс хэрэгжих шинэ хуульд
-Агент, зохион байгуулагчдад эрүүгийн хариуцлага
-Сурталчилсан, уриалсан этгээдэд зөрчлийн хариуцлага
-Монгол Улсаас цахим мөрийтэй тоглоомд хандах эрхийг хаана
-VPN ашигласан ч хуулийн хариуцлага хүлээнэ
-Мөнгө угаалт, хөрөнгө гадагшлах урсгалыг зогсооно
-Иргэдийг эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ
Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал "Бүтэн жилийн туршид бүх хүүхдэд олгох 1,7 их наяд төгрөг, улсын валютын нөөцийн 10 хувьтай тэнцэх доллар бооцоо, мөрийнд урсаж, инфляц, гэр бүл салалт, амиа хорлолт, донтолт, ажил эрхлэх хүсэл сонирхол бөхөөх гэх мэт нийгэм эдийн засгийн олон талын хор хохирол дагуулдаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг боловсруулсан. Хууль батлуулахад олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэлээд цаг хугацаа шаардаж байгааг онцлон хэлье. Гэсэн ч бид ухрахгүй, зогсохгүй, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө заавал ард нь гарах болно" хэмээж бай.