ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Нямбаатар: Гүтгэлэгт цэг тавихаар хуулийн байгууллагад жүжигчин Б.Навчааг өгсөн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-15

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ. Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой олон гүтгэлэг явж байна. Үүний нэг нь 14-16 настай охидтой бэлгийн харьцаанд орохыг хуулиар зөвшөөрсөн  гэмт этгээд гэдэг гүтгэлэг явж байна. Миний гарт 2015 онд батлагдсан Монгол Улсын Эрүүгийн тухай хуулийн эмхэтгэл байна. 12.5  нь 2015 онд батлагдсан. Хуучин эрүүгийн хууль буюу 122.1 2002 онд  батлагдсан. Харьцуулсан судалгаа надад байна. Өөрөөр хэлбэл, 16 нас хүрсэн охидтой тохиролцож бэлгийн харьцаанд орох гэдэг заалт 1926 оноос хойших бүх эрүүгийн хуульд тусгагдаж ирсэн заалт. Энэ хуулийг өмнө нь батлахад миний бие хууль тогтоогчоор ажиллаж байгаагүй. Үүнтэй холбоотой миний нэр төр, алдар хүндийг гутаах ажлыг маш удаан зохион байгуулалттай хийж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт надтай өрсөлдсөн нэр дэвшигчид зохион байгуулалттай явуулсан. Энэхүү ажлыг гардаж гүйцэтгэсэн хүний нэг бол жүжигчин Навчаа юм. Би өөрөө эцэг хүн. Охин хүүхдүүдтэй. Аав нар мэдэж байгаа. Охин хүүхэдтэй аавыг “16 настай хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд ордог хүчиндэгч”  гээд байхаар яаж буух вэ. Гүтгэлэгт хэмжээ, хязгаар байх ёстой. Огт оролцоогүй, санаачлаагүй, батлуулаагүй  хуулийн төлөө гэр бүл үр хүүхдүүд рүүгээ дайруулдаг гүтгэлгийг цэг тавих ёстой гэдэг үүднээс өнгөрсөн зургадугаар сард манай хуульчид Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн. Энэ утгаар өнгөрсөн сонгуулийн үеэр буюу жүжигчин Б.Навчаа нарын хүмүүсийг хуулийн байгууллагад өгсөн. Хууль хяналтын байгууллагаар шалгаад явж байгаа” гэв.