ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана

O.Admin
4 цагийн өмнө

Үндэсний баяр наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Дараа жил 17 тэрбум орчим төгрөгөөр допингийн ОУ-ын итгэмжлэгдсэн иж бүрэн тоног төхөөрөмж худалдаж авна. Ирэх наадмаар бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болно. Дараа жилээр допингийн шинжилгээг дотооддоо авдаг болно.

Хурдан морь, сэрвээний өндөр нам болон эрлийз адуутай холбоотой маргаан үүсдэг байсан. Энэ удаа дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид нь морио хөтөлж шалгуулна. Үүн дээр хууль хяналтын байгууллага нь зохион байгуулалт хийнэ. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэсэг бий болгоно. Тэдэнд хүндэтгэлтэй хандаж баяр наадмаа тав тухтай үзэх орчныг бий болгоно. Мөн нийт наадамчин олонд тухтай байх бүх үйлчилгээ, тохижилтыг бүрэн шийдсэн. Энэ жил 1024 бөх барилдана. 1,2-ын даваа 7-р сарын 10-нд болно. 7-р сарын 10-ны бөхийн барилдаан үнэ төлбөргүй байна.