ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулжээ

O.Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулсан Ерөнхий хяналтын сонсголд Шадар сайдын Ажлын албанаас “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.

Танилцуулгад улсын хэмжээнд малчдыг хоршооны зохион байгуулалтад нэгтгэх, үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний үр дүн болон цаашид хэрэгжүүлэх зорилт, чиглэлийг танилцуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чухал үр нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

2024-2025 онд хоршооны гишүүн малчдад "Шинэ хороо" хөдөлгөөний зээл олгогдсон. Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний 166 дугаар тогоолоор "Шинэ хоршоо" өрнүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд 1 их наяд төгрөгийн зээл олгох тогтоол гарсан. Зээлийн үндсэн хүү 18 хувь боловч Засгийн газар 12 хувийн хүүгийн татаас төлж, малчин өөрөө зургаан хувийн зээлийг төлж байгаа. Нэг зээлдэгчид 50 сая төгрөг хүртэлх зээл олгосон.

 

2024 онд 684.5 тэрбум төгрөгийн зээлийг 20,214 малчин өрх авсан бол бол 2025 онд 210 тэрбум төгрөгийн зээлийг 6,223 малчин өрх авсан. Нийт 894.7 тэрбум төгрөгийн зээлийг 26,437 малчин өрх авчээ. 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 758.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 26,270 малчин өрх байна" гэлээ.