ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаад зээл ашиглалтын тухай хуулийг УИХ-аар эцэслэн батлав

O.Admin
1 цагийн өмнө

Өнөөдөр /2026.05.22/ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл”-ийг эцэслэн баталлаа.

Гадаад зээллэг дээр 13,8 их наядын ашиглаагүй зээлийн үлдэгдэл байна. Энэхүү зээлийн 38% буюу 5,3 их наяд нь Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах төсөв юм.

Тус хууль батлагдсанаар шинээр зээл авахгүй. Харин авсан байгаа зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлж мега төслүүдийн өгөөжийг нь ард иргэд бодитоор хүртэж Газрын тос болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц хуулийн хугацаандаа ашиглалтад орохоор болж байгаад баяртай байна. Хууль санаачилхад оролцсон ажлын хэсгийн гишүүддээ баярлалаа.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулиас Сэлбэ дэд төвийн төсөл хасагдсан ч цаашид Нийслэл дээр бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжилнэ.