ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЭТТ: 64 мянган тонн нүүрс арилжлаа

O.Admin
7 цагийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нэг удаагийн амжилттай арилжаагаар 64.0 мянган тонн нүүрсийг нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Үүнд:

1/3 коксжих нүүрс /22+-3/ - 64.0 мянган тонн, $77.1 ⟶ $84.1 (+9.1%) ам.доллароор арилжаалж нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд дөрвөн оролцогч оролцож, үнэ 7.0 ам.доллароор буюу 9.1 хувь өслөө. 2026 онд 142 удаагийн арилжаагаар 659.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.87 сая тонн нүүрс арилжлаа.