ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

O.Admin
8 цагийн өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 19-ний өдөр 12:00-20:00 цагийн хооронд, тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагийн хооронд тус тус худалдаалах гэнэ.

Байршил:

• Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,

• Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,

• Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,

• Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,

• Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,

• Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр худалдаалах бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15 мянган төгрөгөөр, хонины махыг 13 мянган төгрөгөөр тус, тус худалдаална.