ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ой хээрийн хоёр түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна

O.Admin
1 цагийн өмнө

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 49 суманд, 95 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 583.830 га талбай өртсөн.

Өнөөдөр (2026.05.14) 11:00 цагийн байдлаар бүрэн унтраасан:

-Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга III багийн “Адарга овооны ар” гэдэг газар энэ сарын 13-ны 10:35 цагт гарсан түймрийг 16:00 цагт цурамд оруулж, 14-ний 10:50 цагт бүрэн унтраалаа.

Цурамд оруулсан:

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 20:30 цагт гарсан хээрийн түймрийг 14-ний өдрийн 00:05 цагт цурамд оруулсан.

Унтраахаар:

-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант VI багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, мэргэжлийн ангийн 183 хүн, 32 автомашинтайгаар ажиллаж байна.

-Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол III багийн ”Мянган модны ар” гэдэг газар өнөөдөр 08:50 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.