ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Э.Болормаа: Шударга зээлийн нөхцөл бүрдүүлж иргэдээ хамгаална

O.Admin
12 цагийн өмнө

УИХ-ын гишүүн Э.Болормаа нарын УИХ-д суудалтай 5 намын төлөөлөл 18 гишүүн Монголбанк болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулсан "Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл"-ийг өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.

Энэ хууль батлагдсанаар 

- Зээлийн дарамтыг хуулиар хориглоно: Иргэдэд сэтгэл санааны болон бусад хэлбэрээр дарамт шахалт үзүүлэхийг таслан зогсооно.

- Хэрэв маргаан гарвал: Та биш, БАНК ӨӨРӨӨ буруугүйгээ нотлох үүрэг хүлээнэ.

- Нууцлал : Зээлдэгчийн нэр хүнд, хувийн нууцыг чандлан хамгаална.

- "Нууц" шимтгэл, хураамжгүй болно: Гэрээнд зааснаас бусад аливаа хүү, хураамж, нэмэлт шимтгэл нэхэхийг бүрмөсөн хориглоно.

Иргэд Та бүхнийг хэрэглэгчийн эрх ашгийг хангах, санхүүгийн салбарыг эрүүл, ил тод болгох энэхүү хуулийн төслийг дэмжихийг, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсье. Иргэндээ ээлтэй, шударга санхүүгийн тогтолцоог хамтдаа бүтээцгээе хэмээлээ.