ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их мастер А.Энхтуул өнөөдөр шатар сонирхогчидтой тоглолт хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-02

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “Зэрэг тоглох өдөрлөг” яг одоо Зайсан хилл цогцолборт болж байна. Тус өдөрлөгийг "Зайсан хилл" цогцолборын хамт олноос хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд шатрын спортыг хөгжүүлэх зорилготой юм байна.

Их мастер А.Энхтуул нь энэ өдөр шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглох юм байна. 100 суудалтай танхимд тоглолт болох учраас сонирхсон хэн бүхэн очих боломжтойг ч мөн хэлж байлаа. Тиймээс яг одоо та гэрээсээ гарсан ч мастертай тоглох боломжтой гэсэн үг. 

А.Энхтуултай тоглоод тэнцсэн эсвэл түүнийг хожсон шатарчдад “Зайсан хилл” цогцолборын хамт олны зүгээс гарын бэлэг бэлджээ.

Мөн түүний хувьд шатарын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэхээр шатрын сургалт явуулж байгаа бөгөөд өдөрлөгийн үеэр сургалтынхаа талаар мэдээлэл өгөх аж.

Б.Тогтох