ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хот байгуулалтын тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

O.Admin
9 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.06.19/-ийн нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж зарчмын зөрүүтэй 30 орчим саналын томъёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Уг зөвлөлийн гишүүнд Ц.Амартөгс, Л.Золзаяа, Б.Төгсцэнгэл нар нэр дэвшиж, нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байгаа юм.