ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Өмнөх Ерөнхий сайдыгаа түгжилдсэн хүмүүстэй хамтарч ажиллах хүсэл байгаагүй

O.Admin
9 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаярт Засгийн газарт хамтарч ажиллах санал тавьсан ч татгалзсан.

Тэгвэл энэхүү шалтгаанаа тайлбарлахдаа “Олон талын шалтгаан зорилго асуудал бий. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс “Үндэсний эвсэл”-д хамтарч ажиллах санал өгсөн. Үүний дагуу уулзалт болсон. Нэгдүгээрт, шинэ Ерөнхий сайд улс оронд тулгамдаад байгаа асуудлаар зөв оновчтой шийдэл гаргаж, ажиллаад үзье гэж сэтгэл шулуудсан нь маш их таалагдсан. Тодорхой эдийн засаг, нийгмийн хүрээнд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд түүндээ илэрхийлж байгаа санаа нь зөв оновчтой гарц шийдлийг олж харсан байсан.

Ажиллаж чадах юм байна гэдэг итгэл төрсөн. Гэсэн хэдий ч саналаас бид татгалзсан. Шадар сайдын түвшинд хамтарч ажиллах санал ирсэн ч миний мэддэг, гараас бодит үр дүн гарах чиг үүргийн салбар биш байсан. Сайдын сэтэр авах гэж, сайд л болж байвал юу ч хийсэн яах вэ гэж гүйдэг хямдхан улстөрч биш биш. Хамгийн гол нь ажил хэргийн хүрээнд асуудад хариуцлаа гэхэд үр дүн гаргах ёстой. Хоёрдугаарт, Ерөнхий сайдад улс төрийн эрх мэдэл байхгүй байсан. тийм эрх мэдэлгүй танхимд би нэгэн цагт ажиллаж явсан.

Засгийн газрын тэргүүнд улс төрийн эрх мэдэл байхгүй байгаа нь ажил явуулахад маш хүндрэлтэй болгодог. Улс төр хөгжиж, ёсзүйн хэм хэмжээг харьцуулвал бусад улсаас манайх маш хол хоцрогдсон. Түүний хүсэн хүлээсэн кабинет огт биш байсан. бүлэглэлүүдийн шахаас, дарамтаас болж танхимаа санаснаараа бүрдүүлж чадаагүй нь надад таалагдаагүй. С.Амарсайхан Шадар сайдын үүрэгт ажлаа надад өгье гэж санал тавьсан. Үүнээс би өөрөө татгалзсан. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд стандарт гэж маш чухал зүйл байдаг. Үүнийг би төдийлөн сайн мэдэхгүй учраас та өөрөө энэ ажлаа хийгээд явах нь төрд дэмтэй гэж хариу өгсөн.

Би даргын үүд сахиж суудаггүй, хурд авч гүйдэггүй. 2025 оны төсвийг өргөн барихад л алдагдалтай гэдгийг хэлж байсан шүү дээ. 5.6 их наядыг хасах ёстой гэж хэлж байсан шүү дээ. тухайн үед 2.2 их наядыг хассан, одоо 3.2 их наядыг гэхээр анхнаасаа ч хасалт хийх ёстой байсныг харуулж байгаа юм.

Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан хэрнээ тэргүүнээ зайлуулахын төлөө ар хударгаар нь ажилласан хүмүүс энэ Засгийн газарт дахин томилогдсон нь таалагдаагүй. Үнэхээр гар нийлэхгүй байгаа бол “Би таныг дэмжиж, хамтран ажиллаж чадахгүй нь ээ” гээд өөрөө өргөдлөө өгөөд, ил тод хэлээд Засгийн газраасаа гарах юм бол маш хүндэтгэлтэй хандана. Гэтэл тийм үг, үйлдэл огт хийгээгүй. Нүүрэн дээрээ хамгаална гэж ярьчихаад ар хударгаар нь дандаа эсрэг юм хийж явсан нь энэхүү Засгийн газарт дурлаж ороогүй шалтгаануудыг нэг" гэв.