УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үндсэн дүрмийн дагуу ажилдаа орж байна. Ардчилсан намд Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэж эрх бүхий хоёр байгууллага байгаа. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж, Н.Цэрэнбатыг даргаар томилсон. Хуулийн этгээдийн бүртгэлийг хийдэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гарсан шийдвэрийг та бүхэнд өгсөн, шаардлагатай мэдээллийг аваарай.Улсын дээд шүүхэд асуудал гарсан. Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэдэг дүрэм журмын хүрээнд 2017 оны 01 тоот тогтоолоор албан ёсоор бүртгэлтэй Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ миний бие хэвээр байгаа. Цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн огт байхгүй. Тийм албан тушаалд хүн бүртгэсэн асуудалд холбогдох газарт асуудлыг тавьсан, залруулга хийнэ гэсэн хариу өгсөн. Улс төрийн намын тухай хуулиар эрх бүхий байгууллага нь шийдвэрээ гаргаад Улсын дээд шүүхэд асуудлаа хүргүүлдэг. Улсын дээд шүүх хуралдаанаараа аливаа улс төрийн хүчнээс ирүүлсэн хүсэлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн шийдвэр тогтоолтой нийцэж байвал тогтоол гаргаж, шаардлага хангасан улс төрийн нам, даргыг бүртгэлд оруулдаг. Энэ дагуу шийдвэр гаргана гэж найдаж байна” гэлээ.