Амар амгалан, энх тайван, хайрын илэрхийлэл болох регги хѳгжмийн урсгалыг Монголд түгээн дэлгэрүүлж буй залуу уран бүтээлч Н.Мѳнгѳнтулга буюу Мачог “Ярилцах танхим” буландаа урилаа.
-Таны нэрний талаар яриагаа эхлүүлье. Macho гэдэг уран бүтээлийн тань нэр байх?
-Yo ma fa. Ѳдрийн мэнд. Энэ ярилцлагыг уншиж буй бүх хүмүүст мэнд дэвшүүлье. Эцэг эхээс заяасан нэр Нямжавын Мѳнгѳнтулга. Macho гэдэг нэрийг манай найз 2009 онд Найрамдалд байхад ѳгч байсан. Хоч нэр гэж хэлж болно. Сүүлдээ миний уран бүтээлийн нэр болоод явсан. Одоо яг 10 жил болж байгаа юм байна.
-Регги гэх хѳгжмийн урсгалыг анх хэзээнээс сонирхох болов?
-Реггиг сонсож эхлэхээсээ ѳмнѳ би хип хоп сонсдог байсан. Хип хопдоо нэлээд хүнд маягийн хип хоп. Анх 2007 онд Монголоос Souljahs хамтлагийн “Бүх юм сайхан болно” дууг, гадаадаас Damian Marley-гийн Welcome to Jamrock дууг сонсож байсан. Сонсож үзээд маш их таалагдсан. Сонсож явсаар их сургуульд байхдаа амьд хѳгжмийн хамтлагт ороод регги дууг коверлож тоглож эхэлсэн. 2015 онд хамгийн анхны дуугаа гаргаж байсан.
-Damian Marleу гэж Bob marley-гийн хүү юу?
-Тийм. Бага хүү нь. Bob marley албан ёсны ѳѳрийнх нь овгийг авсан 13 хүүхэдтэй.
-Энэ хѳгжмийн урсгалын стиль нь нэлээн ѳвѳрмѳц тѳрѳлд ордог шүү дээ?
-Регги бол гоё ѳнгѳ тѳрх, олон ѳнгѳний хоршил. Энэ хѳгжмийн сүлд болох туг нь улаан, ногоон, шар ѳнгѳнѳѳс бүрддэг. Голдоо арслантай. Арслан бол тэдний гол билгэ тэмдэг. Ѳнгѳний хувьд улаан нь цус, хүн тѳрѳлхтѳн амьд организмыг, ногоон нь байгаль дэлхийг, шар нь нарыг билгэдэж байгаа. Ер нь бол регги нь байгалийг шүтэх үзэл давамгайлсан хөгжмийн урсгал.
-Хувцаслалтын тухайд. Түрүүчийн дурдсан тугныхаа ѳнгѳнүүдээр голчлон хувцаслаад байх шиг?
-Ѳнгѳ гэдэг ѳѳрѳѳ хамгийн гоё зүйл. Хар цагаан ѳнгѳ л зѳвхѳн дэлхий дээр байдаг юм биш. Олон тѳрлийн хүн олон ѳнгѳтэй. Гэхдээ бүгдээрээ нэгдмэл байж чадвал энх тайван, амар амгалан, эвтэй найртай байж чадна. Нэг ёсондоо дэлхийгээ шүтэж, гэгээлэг зѳв тал руу тэмүүлдэг, хүмүүсийн бууж ѳгѳх байдлыг эсэргүүцэж, хичээл зүтгэлийг дэмждэг хѳгжмийн урсгал гэсэн үг. Үүнийгээ илэрхийлэхдээ тод ѳнгийн хувцас ѳмсдѳг.
-Бас нэг гол стиль бүрдүүлдэг зүйл нь ширэлдсэн үс байдаг шүү дээ. Одоо ч ийм үстэй хүмүүс сонин содон харагддаг?
-Яг албан ёсны нэр нь Dreadlock. Dreadlock гэдэг нь яг үнэн ширэлдсэн үс. Үсийг ширэлдүүлж байж хийдэг. Регги хѳгжим нь хѳгжмѳѳс гадна ѳѳрийн гэсэн хѳдѳлгѳѳн, мѳргѳл шашинтай. Тэрийг нь rastafari гэж нэрлэдэг. Шашин болтлоо хѳгжсѳн. Шүтдэг бурханыг нь Ja гэдэг. Нэг сонирхолтой түүх яривал, rastafari үзэлтэнгүүд дэлхий сѳнѳвѳл усанд автана, усанд автангуут Ja бурхан тэнгэр дээгүүр яваад dreadlock-той буюу ширэлдсэн үстэй нѳхдүүдийн үснээс нь сүнсийг нь сугалж аваад диваажин руу аваачна гэж үздэг. Илүү энгийн логикоор бодоход Rastafari хѳдѳлгѳѳнд нэгдсэн Rastafari шашинтай, үзэл бодолтой хүмүүс нь цагаан хоол иддэг, усанд ордоггүй, ууланд урцанд амьдарч мѳргѳлѳѳ хийдэг байсан. Олон хоногоор ингэж амьдрахад Африкийн ариун дагшин газар байгаа энэ шашинтангуудын үс нь аяандаа ширэлдсэн, барьцлагдсан урт үстэй болоход нѳлѳѳлж, dreadlock нь анх үүссэн гэж ойлгож болно. Сүүлдээ хѳгжмийн хэмнэл, стиль имижинд нь гүн нѳлѳѳлѳѳд гол ѳнгѳ тѳрх нь болсон.
-Регги уран бүтээлчдээс гадна энгийн хүмүүс ч ийм үстэй явж байдаг. Зарим нь янз янзын ѳнгѳтэй , ѳтгѳн ширэлдсэн хиймэл үс зүүсэн байдаг. Таны үсний хувьд?
-Тийм тохиолдол бас байна. Миний хувьд ѳѳрийнхѳѳ үсийг ургуулж байгаад багцалж ширэлдүүлдэг. Одоогийн байгаа энэ үсээ сүүлийн гурван жил ургуулж байна. Залуучууд зѳвхѳн регги ч гэлтгүй бүх тѳрлийн хүмүүс, хип хоп жанрт хүртэл тренд болгоод ашиглаж байх жишээний.
-Хѳгжмийн гарал үүсэл, мѳн тѳлѳѳлѳгчдийн талаар дэлгэрэнгүй ярьж ѳгѳѳч?
-Цэвэр Ямайк буюу Африкийн хар арьстнууд зонхилж амьдардаг газраас гаралтай. Хамгийн том тѳлѳѳлѳгч нь хүмүүсийн сайн мэддэгээр Bob Marley. Bob Marley-г регги хѳгжмийн хаан гэж нэрлэдэг. Харин хунтайжийг нь Peter Tosh гэдэг. Ямайк-ын хил давуулан дэлхийн хѳгжим болгоход гол нѳлѳѳ үзүүлсэн хүмүүс. Регги хѳгжим нь ѳѳрѳѳ ганц хоёр хѳгжмѳѳс улбаалагдсан. Гэхдээ бие даасан том урсгал болж чадсан. Хѳгжмийн хувьд аргил басс гитарын цохилт, бѳмбѳрийн товшилт, арьсан бѳмбѳр дээрх дуугаралт хэмнэл зэрэг энэ бүхэнд регги гэдэг уур амьсгал бий болж байдаг. Бѳмбѳр нь Африкаас гаралтай. Электроник дуугаралт биш цэвэр амьд дуугаралт гаргадгаараа, ялангуяа бѳмбѳрийн дуугаралтын хувьд энгийн хѳгжмийн бѳмбѳрүүдээс ѳѳр сонсогддог нь тийм учиртай.
-Реггичид дууныхаа үг, аяыг ѳѳрсдѳѳ зохиодог уу. Ийм тѳрѳл жанраар дуулдаг уран бүтээлчид ѳѳрсдѳѳ их гэгээлэг хүмүүс байдаг байх. Амьдралыг харах ѳнцгѳѳ хуваалцаач?
-Реггичид дууныхаа үгийг бүгд л ѳѳрсдѳѳ зохионо. Регги дуулж байгаа хүмүүсийг регги singer гэхээс гадна singjay гэдэг. Аяа зохиохгүй тал бас байна. Би жишээлбэл аяа зохиодоггүй. Одоохондоо регги Монголд тѳдийлѳн сайн хѳгжѳѳгүй. Ая хийдэг хүмүүс, хѳгжимчид реггиг ойлгож, дурлаж хайрлаагүй байна. Магадгүй бидний дараагийн үеүдэд хѳгжим хийдэг залуучууд реггид дурлаад, зориулж хѳгжим хийдэг болно гэдэгт итгэж байгаа. Бид нар ч гэсэн хѳгжмѳѳ ѳѳрсдѳѳ хийх гэж оролдож, сурч байна. Гэгээлэг гэж ярьсны тухайд гэвэл доторх хүн нь гэгээлэг биш байсан ч гэгээлэг байхыг хүсэж байгаа хүн байж бас болно. Хүн тѳрѳлхтѳн ер нь тэр чигтээ л асуудалтай, сѳрѳг тал ихтэй байдаг шүү дээ. Гэсэн хэдий ч алдаатай, оноотой байж амьдрал болдог. Алдахгүй байна гэж юу байхав, алдаад л байна гэж юу байхав гэж миний дуунд гардаг . Үүн шиг чи ямар ч хүн байж болно, хэрвээ чи хүсвэл ямар ч хүн болж болно. Регги хѳгжимд ерѳнхийдѳѳ ийм утгыг гаргаж ирэхийг зорьдог. Би бол сайн сайхан хүн биш л дээ. Бас л адилхан алдаатай, оноотой зүйлийг хийж явсан. Гэхдээ одоо би яг юу хүсэж байнѳ вэ гэхлээр сайн сайханыг л хүсэж байна. Эвтэй найртай ,эв нэгдэлтэй ,эх орондоо, эх дэлхийдээ аз жаргалтай асуудалгүй сайхан амьдрахыг хүсэж байна. Тийм учраас реггаег зүрх сэтгэлээсээ хийж байгаа. Регги хѳгжим миний үзэл бодолд ихээхэн нѳлѳѳлж чадсан.
-Хип хоп сонсдог байсан гэлээ. Энэ хоёр жанрын ялгаатай тал нь юу вэ?
-Хип хоп бол үгний үнэн урлаг. Шударга хэлнэ, шууд хэлнэ, загинаж зандарч хэлэх тохиолдлууд ч байна. Регги ч мѳн үнэнийг дуулна. Гэхдээ бидний арга барил ондоо. Юу вэ гэхээр ёжилж, ёгтолж дуулдаг. Муу, муухай байдлыг муу муухай байна гээд харааж, ерөөж дуулах нь муугаа бас ѳѳхшүүлэх гээд байдаг талтай. Муу байна гэдгийг бүгд мэдэж байгаа ч мууг ярьсаар л байвал хэзээ ч сайханд хүрдэггүй. Сайныг хүсэж байвал сайн сайханыг л яривал сайнд хүргэдэг гэж Монголын нэг мундаг хүний үгийг сонсож байсан. Амны бэлгээс ашдын билэг гэж Монголчууд ярьдаг. Тэр зүйл бол манай хѳгжмийн урсгалын хамгийн таалагдсан зүйл. Тэгээд тэр ёгт ёж гэдэг зүйл бүр их таалагдсан. Ямар ч цаг үед нийгэмд асуудал байдаг тэрийг ёжилж, ѳвѳг дээдэс шиг хэлц үгээр, далд утгаар, ёгт утгаар ёжлох ёгтлох байдлаар гаргаж ирэх ториолдол реггид байдаг. Энэ зүйлийг манай регги уран бүтээлчид би ч гэсэн дуундаа гаргаж ирэхийг хичээдэг.
-Дэлхий хэмжээний Voice шоу Монголд албан ёсны эрхтэйгээр зохиогдсон. Voice of Mongolia-д орсон талаараа сэтгэгдлээ хуваалцаач. Эхний шатанд дуулсан Summer is coming дуу олон залууст хүрсэн?
-Voice шоу бол үнэхээр гайхалтай байсан. Үнэхээр нүдийг минь нээж ѳгсѳн зүйл болсон. Олон шат давах нь миний зорилго байгаагүй. Монголдоо регги ѳнгѳ аяс, хѳнгѳн хэмнэл, уур амьсгалыг бүрдүүлэх, олон нийтэд таниулах, ард түмэндээ түгээх зорилготойгоор л Voice-д орсон. Азаар, тэнгэрийн авралаар эхний шатандаа тэнцэж, хүмүүст хүрч чадсан. Олон залуучууд регги бас гоё шүү гэдэг ойлголттой болчихсон. Тэр нь ч надад таатай байгаа. Summer is coming дууны тухайд бол шууд утгаар санаа бүү зов ,зун цаг ирж байна, нѳгѳѳтэйгүүр санаа битгий зов, сайхан цаг ирж байна гэсэн утгатай. Би ер нь зуны талаар дуулаагүй юм. Түрүүний ярьсанчлан далд утгаар зун цагийг тѳлѳѳлүүлж, сайн сайхан цагийг урин дуудсан хэрэг.
-Cонирхолтой санагдаж байна. Шүүгч Н.Ононбат болон түүний On`n Off продакшнтай хамтарч ажиллахад хэр байв? Мѳн дараагийн шатанд нь Bob Marley-гийн No women no cry дууг хуваарилж ѳгѳхѳд тѳрсѳн сэтгэгдэл. Мэдээж регги дуучдын хамгийн сайн мэддэг дуу байх?
-Надад шоун дээр шууд No woman no cry гээд хэлэхэд, миний царай пакхийгээд л явсан. Хүмүүс анзаарсан байналээ. Хүмүүс дотроо бодож байсан байх л даа. Macho регги дуугаа сонгочихлоо азтай гээд. Гэтэл регги хѳгжим нь дотроо маш олон дэд урсгал жанруудтай. Bob marley-ийн хувьд roots rock reggae жанраар дуулдаг . Энэ нь үндсэн регги гэсэн үг. Илүү уянгалдаг, аялгуулдаг. Гэтэл минийх raggamuffin буюу үглэдэг, аянгалдаг. /инээв/ Тэгэхээр энэ дуу бол надад аягүй хэцүү дуу байгаа байхгүй юу. Тэгээд бэлдсэн. Наран эгч нэг удаа бидний бэлтгэлийг шалгаад, дээшээ миний хоолой хүрэхгүй байхад, гаргаад ѳг л дѳѳ чи наадахаа, чаднашдээ гээд загинуулаад тэгээд л актав дээгүүр дуулчихсан чинь болчихсон. Тэр харж байгаа биздээ болж байгаа биздээ гээд хэлэнгүүт, ѳѳ бас болохын байна. Хүн хичээвэл болдог л юм байна гэж их урам, итгэл авч байсан. On`n Off продакшнтай хамтранажиллааад, нилээн хэдэн сарын турш артист нь болж явахад үнэхээр гоё байсан. Н.Ононбат шүүгчээс, хамт олон болсон найз нѳхдѳѳсѳѳ, бүх л тэнд ажиллаж байсан хүмүүсээс маш их зүйл сурч авсан. Яагаад гэвэл тоон дотор үсэг гэдэг шиг ганцаараа шахуу хамгийн ѳѳр урсгал чиглэлээр дуулдаг хүн нь би байсан байхгүй юу. Дуулах гэхээс илүү үгэлдэг. Тиймээс боломжоороо маш их суралцахыг хичээж байсан. Мѳн тодорхой хэмжээний артист, ѳмнѳ бас бүжиглэдэг байсан болохоороо дуулалтын талаар, гамм уншихаас авахуулаад тайзны урлаг, шоу бизнесийн урлаг, рок попын томчуудын үг үйлдэл, яаж ажилладаг юм байна гэх мэтчилэн эдгээр зүйлүүдийн basic буюу суурь ойлголтуудыг авч чадсан. Эргээд энэ бүх суралцсан зүйлсээ уран бүтээлдээ шингээн ажиллаж хариу бэлэг барина гэж бодон бодон хѳдѳлмѳрлѳж явна.
-Ѳмнѳ нь бүжиглэдэг байсан гэлээ. Одоо бүжиглэхээ больсон гэсэн үг үү? Дуулна, бүжиглэнэ , бас хѳтлѳгч хийдэг байсан гээд олон тѳрлийн авьяастай юмаа. Таны үндсэн мэргэжил яг юу юм бэ?
-Миний мэргэжил бол Seeker эрэлхийлэгч. Энэ бол миний ѳѳртѳѳ ѳгсѳн мэргэжлийн нэр л дээ. Би ѳѳрийгѳѳ тэнцвэрийг эрэлхийлэгч гэж л боддог. Бүжгийн тухайд гэвэл бараг мэдээ орсон цагаасаа 4,5 наснаасаа гэсэн үг юмуу даа гэрийнхнийгээ цуглуулж байгаад , хар шил зүүчихээд жижиг ѳрѳѳндѳѳ анхныхаа бие даасан тоглолтоо тавьж байлаа. /инээв/ Тэр цаг үеэс одоог хүртэл дурлаад явж байна. Гэхдээ одоо яг бүжигчин гэдгээрээ явахгүй ч бүжгийн ертѳнцдѳѳ байсаар байгаа. Бүжгийн хѳгжилд хувь нэмрээ оруулсаар явна. Реггигээс илүү бүжгийн түүх минь их арвин. Бүжгийн нэвтрүүлэг санаачилж, түүндээ хѳтлѳгч хийж байсан. Одоо бол хуучин үе болж зохион байгуулах үедээ байгуулж , шүүгч хийх үедээ хийж байна. Мѳн бүжгийн MC гэдэг талдаа илүү байна. Ямарваа нэг бүжгийн тэмцээнийг шүүгч, MC буюу хѳтлѳгч, үзэгчид гурав уур амьсгалыг бүрдүүлж байдаг. MC гэдэг нь master ceremony буюу олныг байлдан дагуулагч гэсэн утгатай үг. Гоё хѳтлѳгчгүй хурим онцгүй байдагтай адилхан, гоё хѳтлѳгчгүй бүжгийн тэмцээн нуршуу уйтгартай байх талтай байдаг . Ингээд монголд гудамжны бүжиг унахааргүй бат тогтсон гэж үзээд миний хувьд регги рүүгээ орж байна.
-Буцаад регги хѳгжмийнхѳѳ яриаг үргэлжлүүлье. Одоо яг Монголд регги урсгалаар дуулдаг хэдэн уран бүтээлч байна вэ?
-Одоо Монголд Jiijah, Ratabuzz, Moni мѳн миний бие регги урсгалаар дуулаад явж байна. Албан ёсоор гэвэл дѳрвѳн уран бүтээлч гэх үү дээ.
-Ѳѳрийг тань уран бүтээлчээс гадна нийгмийн сайн дурын үйл ажилд идэвхтэй оролцдог гэж сонссон?
-Rotary гээд дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага байдаг. Монголд 10 гаруй ийм байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Rotary нь 30-с дээш насны нийгэмд идэвхтэй, нийгэмдээ туслах зорилготой цугласан хүмүүсийн нэгдсэн клуб. Rotaract гэдэг нь rotary клубын харьяа 18-33 насны нийгэмд идэвхтэй, мѳн адил нийгмийн сайн сайханы тѳлѳѳ гэсэн сэтгэлтэй, бас ѳѳрсдѳѳ суралцах хүсэлтэй залуусын нэгдсэн клуб. Үүнд сайн дураар нэгдэж явдаг.
-Хийж байгаа зорьж байгаа ажлуудаас тань харахад нэг л зорилгын төлөө яваад байгаа юм шиг санагдлаа. Уран бүтээлээрээ ч тэр, нийгмийн ажлаараа ч тэр энх тайван, сайн сайханыг хүсэж түүндээ бие сэтгэлээ зориулж яваа залуучуудын нэгэн төлөөлөл байна гэж харж байна. Тэгвэл та хайрыг юу гэж боддог вэ. Их гэгээлэг, өөдрөг ярьж байгаа болохоор асуумаар санагдлаа ?
-Хайрыг хамгийн л гоё зүйл гэж боддог. Хайр өөрөө их олон шинж чанартай. Хайрыг нэг талаас нь харвал гоё. Унасан бүхнийг босгоод ирэх чадалтай. Хайр бас боссон бүхнийг унагаах хүчтэй. Хайр гэж юу юм бэ? гэж хүмүүс асуугаад тодорхойлолт хэлүүлэх гээд байдаг. Хүн болгоны хайрыг харах ѳнцѳг, үзэх үзэл нь ѳѳр ѳѳр. Миний хувьд хайр, энх тайван, аз жаргал, хүн төрөлхтөн бүгд нэг алтан дундаж шинж чанартай санагддаг. Үүний учрыг арга билэг, алтан дундаж, 3.14 пи тоогоор л олно. Алтан дундаж зүйл ялангуяа хайрыг гоё болгодог. Хайр хэтэрвэл харалган, хайр багадвал хоосон. Р.Чойном гуайн дэндүү их хайр дэлгэр хорвоод өөртөө зовлон гэж хэлсэн үг байдаг шд. Тэгэхээр ухаантай хайрла, сэтгэлтэй бод.
-Туйлын хүсэж мөрөөдөж явдаг зүйл тань юу вэ?
-Дэлхий нийтээрээ, үгүй юмаа гэхэд ядаж манай эх орон эвтэй найртай, асуудал байсан ч эргээд эвлэрч, нэгдэж чаддаг, яг гол зүйл дээрээ дуу нэгтэй байж чадда байгаасай. Аль болох эх дэлхийгээ гэмтээхгүйгээр, урт удаан хугацаанд эко амьдраад, бид хойшдын хойшдын үедээ ч эко амьдралыг үлдээгээд тэд нар маань сайн сайхан урт удаан амьдраасай гэж боддог. Тэр л миний хагийн гол хүсэж мөрөөдөж явдаг зүйл. Дэлхийг гоё байлгахын тулд хүнээ л гоё байлгах юм байнадаа гэж ойлгодог. Тийм учраас хүмүүст мессеж өгсөн дуунууд хийж байгаа. Би өөрийгөө хүмүүст мотиваци буюу урам зориг өгөх уран бүтээлч гэж үздэг. Дуу болгондоо афоризмтай буюу хэлсэн үгтэй, өөрийн үг болон гоё гоё үг ашиглаж байна.
-Сайхан хариулт байна. Ойрд хийж буй ажлаасаа танилцуулаач?
-Манай нэгдлийн Mongolia rasta family гээд фэйсбүүк фэйж байдаг. Мөн Bredda гээд манай Ratabuzz, Jiijah бид гурвын уран бүтээлийг гаргаж байгаа лабель байдаг. Бид хэд нэгдээд UB Dub club гээд нэртэй клуб байгуулж байгаа. Энэ клубын зорилго нь уран бүтээлээ ч хийнэ, партигаа ч хийнэ, олон улсаас уран бүтээлчдээ ч, өөрсдөө ч явна. Нэг ёсондоо регги урсгалыг дэмждэг, хийдэг, сонирхдог уран бүтээлчдийн нэгдсэн клуб гэж ойлгож болно. Бидний хамгийн анхны pre party маань одоо долдугаар сарын дөрвөнд болно. Солонгосоос есөн хүний бүрэлдэхүүнтэй амьд хөгжим тоглодог Ска гээд хамтлаг ирнэ. Гурван нь Dj хийдэг. Албан ёсны нээлтээ арван сард хийхээр төлөвлөж байна. Мөн сая зургаан сарын эхээр Регги Наадам нэртэй анхны олон улсын шинж чанартай регги парти боллоо. Монголд албан ёсоор Сингапураас регги дуучин Masione, Японоос DJ Hayassen, Америкаас DJ BO нар ирж оролцсон. Ялангуяа регги эмэгтэй уран бүтээлчид анх удаа ирсэн нь онцлох зүйл болсон.
-Ярилцлагыг Yo ma fa гэдэг үгээр эхлүүлсэн шүү дээ. Реггичдийн хоорондоо мэндэлдэг үг нь үү. Энэ үгний талаар ярьж ярилцлагаа өндөрлөе?
-Yo Ma fa гэдэг нь миний өөрийн зохиосон үг. Ер нь манай реггаечид жаргон гэх юмуу өөрийн гэсэн хэллэгүүдтэй байдаг. Их сонирхолтой сонсогддог. Реггаед Yah Man гэж нэрлэдэг. Энэ нь юу байнадаа залуу минь гэсэн үг. Миний өөрийн хэлээд байгаа нь You’re my friend, you’re my family гэсэн үгний товчлол.
Д.Эрдэнэтуяа