Хьюстон Рокетс хожиж цувралыг тэнцүүллээ

Б.ГАНЗОРИГ
2019-05-06

NBA-ын плэйоффын хагас шигшээд шалгарах тоглолтын дөрөв дэх тоглолт Хьюстон Рокетс багийн талбайд өнгөрсөн жилийн аварга баг Голдэн Стэйт Уорриорс баг зочилж тоглолоо. Хоёр багийн эхний хоёр тоглолтыг Уорриорс өөрийн талбайд хийж 2 ялалтаар тэргүүлээд байсан ч өмнөх тоглолт Рокетсын талбайд болж эхний ялалтаа тэд авчраад байсан билээ. 

Тэгвэл өнөөдрийн тоглолт Рокетс эхний үеэс тэргүүллийг авчирсан бөгөөд тоглолт дуусахад 108-112 харьцаагаар Рокетс хожиж цуврал 2-2 болж тэнцлээ.

Тус тоглолтод Жеймс Харден 38 оноо, 10 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 20 оноогоор тусалжээ Харин эсрэг багаас Кэвин Дурант 34 оноо, Стифэн Көрри 30 оноог авсан ч бусад тоглогчид тааруухан тоглолт үзүүлжээ. Хоёр багийн тав дахь тоглолт Голдэн Стэйт Уорриорсын талбайд энэ сарын 9-ны өглөөний 10:30 цагт болно.