Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өндөрлөлөө.
Бөхийн барилдааныг нээж Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал эх орончдын баяр, Монголын Ардын нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрх чөлөөний нар монгол хүн бүрийг ивээх болтугай хэмээсэн билээ.
Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Үндэсний бөхийн барилдаанд хүч бяр, хийморь золбоо, уран мэхээрээ манлайлан барилдсан хүчит бөхчүүдээс улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэв.
Уран мэхээ уралдуулан барилдсан хүчит бөхчүүдэд халуун баяр хүргэж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.
