П.Орхон ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

O.Admin
4 цагийн өмнө

Хорватын Загреб хотноо чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. 

Энэ үдэш буюу өчигдөр шөнө “Парис-2017” ДАШТ-ий алт, ”Бишкек-2018” Ази тивийн АШТ-ий алтан медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.

Манай тамирчин медалийн төлөө U23 насны ДАШТ-ий хошой хүрэл медальт Нигерийн Эстер Омолаёо Колаволыг 6:5 аар ялж дэлхийн хос медальтан боллоо.