Энэ удаагийн өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж, олимпын тавцанд эх орныхоо нэрийг дуудуулсан ОУХМ Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг, А.Ариунбат нартаа баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Мөн Үндэсний шигшээ багийн тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан Б.Баттүшиг Ерөнхийлөгчтэй Монголын Үндэсний Олимпийн хороо, мэргэжлийн холбоод, ивээн тэтгэгчид, багш дасгалжуулагчид, арын албанд ажилласан нийт ажилтнууддаа талархал илэрхийлье!
Сүүлийн таван удаагийн өвлийн олимпод манай улсаас хоёр тамирчин оролцож байсан бол энэ удаа гурван тамирчин оролцсон нь түүхэн үйл явдал боллоо.
Миний бие өвлийн Олимпын XXV наадамд оролцсон Монголын багийн ахлагчаар ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа.
Дараагийн өвлийн олимп 2030 онд Франц улсад зохион байгуулагдана. Дөрвөн улиралтай, цас мөсөөр баялаг манай орон цааш цаашдын өвлийн олимпуудад амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна.
