Аваргууд цувралын эхний хожлоо байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2019-04-28

NBA-ын плэйоффын хоёр дахь шатны цувралд Голдэн Стэйт Уорриорс, Хьюстон Рокетс багууд учраа таарсан билээ. Тэгвэл өнөөдөр хоёр багийн эхний тоглолт болж Уорриорс эцсийн мөчид 104-100 харьцаагаар эхний хожлоо байгууллаа. Хоёрбагийн дараагийн тоглолт Уорриорсын талбайд ирэх сарны 1-ний 10:30 цагт эхэлнэ.

Тус тоглолтод уорриорсын гарааны тоглогчид гайхалтай байж бүгд 10-аас дээш оноог авсан бол тэдэнд дундаас Кэвин Дурант 35 оноог авч багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Жеймс Харден 37 оноог авсан бол Крис Пол 17 оноо, ПЖ Такер 27 оноог авсан байна.